Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэн. Улмаар өнөөдөр 10.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэхээр товлосон ч тодорхойгүй нөхцөл байдалд ороод байна.
Учир нь Төрийн байгуулалтын байнгын хорооны санал хураасан саналын томьёолол маргаан дагуулснаар УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй байгаа юм.
Энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхэд би ийм зүйл болохыг мэдээд хэрэггүй гэж байсан. Өнөөдрийн чуулган Үндсэн хууль зөрчлөө. Хэрэв Г.Занданшатарыг огцруулах асуудлыг 10 хоногт шийдвэрлэж чадахгүй бол Засгийн газрын үйл ажиллагаа цаашаа хэвийн үргэлжилнэ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна