Жүжигчин, уран бүтээлч С.Пүрэвмаа бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа

Х.Батсайхан
3 цаг 3 минутын өмнө

Жүжигчин, чөлөөт уран бүтээлч С.Пүрэвмаа өөрийн бүтээсэн үндэсний хувцасны өдөр тутмын загвараараа “Өмсгал” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ Монголын Уран зургийн галерейд нээлээ. 

30 гаруй жилийн турш үндэсний хувцасны өдөр тутмын загварыг судалж, Монголын өв соёлыг орчин үеийн амьдралтай хослуулан бүтээж буй тэрбээр өнгөрсөн хугацаанд хийж бүтээснийхээ нэгээхэн хэсгийг үзэсгэлэндээ дэлгэжээ.


Үзэсгэлэнд дээл, монгол цамц, өмд, цүнх, малгай, бүс зэрэг 20 гаруй өмсгөл дэлгэжээ.

Үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна