Дэлхийн буддын шашинтнуудын удирдагч, Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй шагналуудын нэг болох “Грэмми”-ийн эзэн болжээ. Өчигдөр Лос Анжелес хотод болсон 68 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр зохион байгуулагчид түүний "Бясалгал: Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын тухай эргэцүүлэл" аудио номд “Шилдэг аудио ном” номинацид тэргүүлсэн хэмээн шагнал хүртээсэн байна.
Далай лам шагнал хүртсэнээ мэдсэн бөгөөд "Би энэ шагналыг талархал, даруу байдлын мэдрэмжээр хүлээн авч байна. Хувийн шагнал биш, харин юуны түрүүнд бидний нийтлэг хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн явдал гэж үзэж байна. Энх тайван, энэрэнгүй сэтгэл, байгаль орчныг хамгаалах, бүх хүн төрөлхтний нэгдмэл байдлыг ойлгох нь манай гараг дээрх найман тэрбум хүний сайн сайхан байдалд чухал ач холбогдолтой гэдэгт би чин сэтгэлээсээ итгэдэг. Эдгээр санааг илүү өргөн хүрээний үзэгчдэд хүргэх боломжийг олгож буй энэхүү хүлээн зөвшөөрөлт, Грэмми шагналд талархаж байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Шагналыг нэрт дуучин, хөгжмийн зохиолч Руфус Уэйнрайт хүлээн авчээ. Тэрбээр уг цомгийг Мэгги Рожерс, Андра Дэй зэрэг уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна