Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хуульзүйн сайд Б.Энхбаярыг цагдаагийн албан хаагчдын цалингийн үлдэгдлийг Б.Нямжав гэж нөхөр рүү шилжүүлсэн.
Б.Нямжав нь алдарт уяач. Манай Я.Содбаатар даргын ойрын найз. Тав орчим тэрбум төгрөгийг аваад тараалт хийгдсэн баримт бий хэмээн мэдэгдсэн.
Энэ талаар МАН-ын гишүүн Б.Цогтгэрэл "Хуульзүйн яамнаас 5.000.000.000₮ гаргаж өгсөн нь үнэн байна.
Уг гүйлгээг 2023 оны 12 сарын 18 өдрийн А/418 тоот тушаалын дагуу Төрийн сангаас шилжүүлсэн бөгөөд уг гүйлгээний ХЗДХЯ ны Шилэн дансны мэдээлэлд байсан бөгөөд одоо устгагдсан байна. Миний өөрийн мэдээллийн санд 2023.12.25 өдрийн 18:57 цагт бүртгэгдсэн байна" гэжээ.

Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар дөнгөж сая өөрийн цахим хуудсанд уг гүйлгээтэй холбоотой байж болзошгүй мэдээлэл нийтэлсэн байна.
Тэрбээр "Би Хуульзүйн сайдаар ажиллаж байхдаа нэг компанид нэг дор 5 тэрбум төгрөг шилжүүлж үзээгүй. Төрийн буруутай үйл ажиллагааны төлбөр нэхсэн олон зуун төлбөрийн нэхэмжлэл байдаг. Ажлаас үндэслэлгүй халагдсан хүмүүст бас нэхэгддэг. Гэтэл манай генсекийн нэг уяаны хуурай дүү дэд сайд Б.Нямжавт манай шударгуу өндөр шилжүүлдэг бас буян юмаа" хэмээн бичсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.112
HAhaha
Хариулах