Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Израильд хандаж, “Дайн зарлана шүү” гэж сүрдүүлжээ. Тэрбээр Израилийг Ливаны энгийн номхон иргэд рүү довтолж, 1.2 сая ливанчуудыг орон гэрээ орхин дүрвэхэд хүргэсэн гэж буруутгасан байна. Түүнчлэн, яг ийм үйлдлийг Палестинд хийсэн гэжээ.
Хариуд нь Израилийн Соёлын өвийн сайд Амихай Элияху Р.Т.Эрдоганыг дарангуйлагч гэж нэрлэжээ.
Р.Т.Эрдоганы хэлснээр, Израилийн хийж байгаа үйлдэл бүр, шинэ фронт нээж байгаа шийдвэр бүр нь Ойрхи Дорнодын улс орнуудад бүхэлд нь эрсдэл учруулж, хохироож байгаа бөгөөд энэ байдлыг даруй зогсоох ёстой гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна