Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хурал 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас ирүүлсэн өргөдлүүдийг нэгтгэн хэлэлцэхээр шийдвэрлэжээ.
Улсын дээд шүүхэд Р.Батболдоос 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Иргэний зориг ногоон намын дарга болон дүрмийн өөрчлөлт (шинэчилсэн)-ийг бүртгүүлэх, Б.Батбаатараас 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Иргэний зориг ногоон намын дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх өргөдлийг тус тус ирүүлжээ.
Ийнхүү нэг нам (Иргэний зориг ногоон нам)-ын асуудлаар 2 өргөдөл ирсэн тул Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар дээрх өргөдлүүдийг нэгтгэн, сүүлд ирсэн өргөдлийн буюу хуульд заасан өргөдөл шийдвэрлэх хугацаагаар тооцож, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна