2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028, 2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Н.Учрал Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгох хуулийн төсөл санаачилсан гишүүдийг зэмлэлээ.
Ерөнхий сайд “Юм хамжааргатай байсан нь дээр шүү. Хувь хүний орлогын албан татвар чинь орон нутгийн төсөв шүү. Энэ татвараар чинь орон нутаг үйл ажиллагаагаа явуулдаг юм аа. Өнөөдөр орон нутгийнхан ярьж, байна, ер нь биднийг бай гээд байгаа юм уу, эсвэл орон нутаг хэрэггүй гэж байгаа юм уу гэж. Хэрвээ энэ татварыг 90 хувь багасгавал орон нутгийг санхүүжүүлэх ямар ч бололцоогүй болно. Улсын төсвөөс өгдөг болно. Ямар арга үлдэх вэ гэхээр байгаа нь гаднын зээл тусламж авна,
Татварын хувь хэмжээгээр уралдаад байвал улсаа хорлоно шүү” гэлээ.
Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нар санаачилсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна