Б.Энхбаяр: Сураад ирчихсэн, төлбөрөө төлчихсөн, хүү төлнө гэдэг заалт гэрээнд байгаагүй

Zuv.mn
2 цаг 1 минутын өмнө

Хууль зүйн, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас хэвлэлд ярилцлага өгч байхдаа улсын нууцын тамгатай бичиг баримтыг гар утсандаа авч явж байсан байж болзошгүй үг, үйлдэл гаргасан талаар нь тодрууллаа. Тэрбээр тухайн үед "Өө энэ нууцын тамгатай байна..." гэж дурдаж байсан бичгээ "Нууц биш байсан" гэв. 

Мөн боловсролын зээлийн сангаас авсан зээлээ рэхсэн талаар нь тодруулахад "Ерөнхий сайдаас асуулга тавиад, тэрэнд нь хариулчихсан шүү дээ. Сураад ирчихсэн, зээлээ төлчихсөн. Төлөөгүй мянга хэдэн зуун хүмүүстэйгээ яриач. Сургалтын зээлийн хүү төлнө гэдэг заалт гэрээнд байгаагүй" гэсэн юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна