М.Нарантуяа-Нара: Х.Нямбаатар үсээ буурал болтлоо үзэж тарсан шүү

Х.Есү
1 цаг 41 минутын өмнө

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Буруу бүхэн бусдын буруу гэдэг үлгэр болж байна. Н.Учрал Ерөнхий сайдынхаа ажлыг аваад нэг сар болсон байна. Хэн ч Ерөнхий сайд болсон энд нэг үүрэг даалгавар, пракц хоорондын хагарлыг цэвэрлэх ийм л ажлыг хийж байна. Тэгэхээс биш яг бодитоор Монгол Улсыг сайн сайхны төлөө, иргэдийн амжиргаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа хүн нэг ч алга гэдгийг ойлгох хэрэгтэй.

Н.Учрал махны үнийг шийдэхийн төлөө Хүчит Шонхор явсан биш. Х.Нямбаатарыгаа унагах шалтаг хайж хамгийн зөв оновчтой юм олсон нь тэр байсан. Өлсгөлөн иргэдийнхээ ходоодоор далимдуулж Х.Нямбаатарыг унагах шалтаг хайж явсан байна. Улс төрийн зодооноо үргэлжлүүлж, баатар болж жүжиглэж байна. Х.Нямбаатар нь явсан ч иргэдийн амьдрал нуруун дээр чинь үлдэж байгаа шүү Н.Учрал аа.

Энэ махны үнэ ханшийг барих чинь Засгийн газрын ажил биш юм уу. Хүчит Шонхор дээр хэзээ нөөцийн мах зарж байсан юм. Тэнд зардаггүй шүү дээ. Тэгээд одоо өөрөө махаа олж илрүүлэх байх. Х.Нямбаатар бол үс нь буурал болтлоо үзэж тарж, хотыг өнгөтэй өөдтэй болгосон шүү" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.103
    52 минутын өмнө

    Шударга, юмыг байгаагаар нь хэлж ярьдаг сүрхий охин шүү. Жич : Ахмад настныхаа хувиар охин гэчихлээ. 2 хүүхэдтэй авгай охин байх даа яадийн блаблабла гээд сүрэглээд дайрчив.

    Хариулах
  • 202.126.89.129
    0 минутын өмнө

    Гурван жил тутам дугаар соль

    Хариулах