Өчигдөр хотын дарга Х.Нямбаатар албан ёсоор ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд томилогдож магадгүй улс төрчдийн нэрс цахим сүлжээгээр хөвөрч байна. Эзэнгүй болсон эл суудлыг эзлэх хүн нь дараагийн хотын дарга бөгөөд Монгол Улсын талаас илүү иргэний хувь заяаг дэнсэлнэ.
Саяхныг хүртэл НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр, НИТХ-ын дарга асан А.Баяр, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн нарын нэр хөшигний ард болон урд яригдаж байв. Харин МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал талаас энэ асуудалд цэг тавьж, МАН-ын залуучуудын холбооны Ерөнхийлөгч, Намын байгуулалтын газрын даргаар ажиллаж буй Б.Пүрэвдавгыг хотын даргад нэр дэвшүүлэхээр болсон гэнэ.
Улс төрийн хүрээнд "Ерөнхийлөгчийн хүргэн" хэмээн яригдсаар ирсэн түүний хувьд үнэхээр л МАН дахь хамгийн хүчтэй фракц болох "Ерөнхийлөгчийн фракц"-ын бүтээгдэхүүн учраас өөрөө буцахгүй бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын дэмжлэгийг авах нь тодорхой юм.
Уг нь НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн зүгээс дотроосоо дараагийн хотын даргыг томилуулах сонирхолтой байгаа ч намын бодлого шийдвэрээ дагахаас өөр аргагүй хэмээн ярьж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр /2026.05.19/ Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдах товтой байна. Тэргүүлэгчдийн хуралдаанаас Нийслэлийн МАН-ын хорооны хурал товлогдож дараагийн хотын даргыг дэвшүүлэх юм.
Улмаар Нийслэлийн намын хорооноос МАН-ын удирдах зөвлөлд танилцуулж, зөвшөлцсөний үндсэн дээр НИТХ-д өргөн барина. НИТХ-аар тухайн нэр дэвшигчийг дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд Н.Учрал батламжлах эсэхээ шийднэ.
Өчигдөрхөн ажлаасаа чөлөөлөгдсөн Х.Нямбаатарын талаас Ж.Сандагсүрэнг нэр дэвшүүлэх асуудал яригдаж байгаа ч "төв намын бодлого"-оор хүч түрэн дэмжихгүй байх эрсдэлтэй. Ингээд харвал дараагийн хотын дарга Ерөнхий сайд Н.Учралын дэмжлэгтэй бөгөөд түүнтэй хоршиж ажиллах нэгэн байх шаардлагатай учраас Б.Пүрэвдагва хамгийн "бодь"-той нэр дэвшигч болоод буй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
172.56.17.83
Улс орон дампуурч ард иргэд сульдаж байгаа энэ цаг үед Хүрэлсүх чөтгөр л ганц башийж байнада… дүүгээ гишүүн , охиныхоо салсан нөхрийг хотын дарга , тойрон хүрээлэгчидээ генсик , сайд нар болгоол …. Үхэж далдар ороосой өгөр толгой хүрэлсүх
Хариулах