УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Х.Нямбаатар сайн ажилласан шүү дээ. Нэгдүгээрт Х.Нямбаатар нийслэлийн иргэдээс ялалтын мандат авсан хүн. Түүний дэвшүүлсэн төслүүдийг явуулах гэж л нийслэлийн иргэд 45 суудлаас 40-г нь хотын даргад өгсөн. Үүнийг бодож үзэх ёстой байсан болов уу?
Ард түмэн саналаа өгчихдөг, дундуур нь засчихдаг байдал хэвшвэл нутгийн өөрөө удирдах ёс ч бай, ардчилсан сонгууль ч бай энэ асуудал цаашдаа их эргэлзээтэй болох сөрөг үр дагавартай байж болзошгүй. Улс төр талаас нь бодвол 2027 онд улс төрийн том сонгууль болох гэж байдаг нийт иргэдийн бараг 50 хувь нь амьдарч байгаа нийслэл ингэж бужигнах хэр оновчтой шийдвэр байсан юм бол доо.
Дараа дараагийн сонгуулиар харагдах болов уу гэж бодож байна. Улс төр талаасаа эрсдэлтэй шийдвэр байж магадгүй. Ерөнхий сайд өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд шийдсэн шийдвэр учраас би хүндэтгэж байна. Дараагийн хотын даргыг сайн ажиллуулахын төлөө бид дэмжих ёстой. Гэхдээ хотын ажил их төвөгтэй ажил л даа.
-Таныг хууль шүүхийн байгууллагаас шалгаж байгаа юу?
-Би шалгагдаад бүх тайлбаруудаа өгөөд явсан. Хурдан шийдлээ гаргаад асуудлыг нэг талд нь гаргаад зарлаасай гэж бодож байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна