Монгол Улс 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа тодорхой албан тушаалтнуудын бүрэн эрхийн хугацааг зургаан жилээр нэг удаа сонгодог байх зарчимыг оруулж ирсэн билээ. УИХ-ын бүрэн эрхийн хугацаатай уялдсан дөрвөн жилээр сонгох зохицуулалт нь Монгол улсыг дөрвөн жилийн мөчлөгт оруулж байна гэж үзсэний үндсэн дээрээс ийм шийдэлд хүрч, бие, биеээсээ хамааралтай тодорхой албан тушаалтнуудын бүрэн эрхийн хугацааг зөрүүлсэн. Эдгээр албан тушаалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч хамаардгийг уншигчид мэдэж байгаа байх.
Тэгвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дээр энэ зарчим /Зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгогдох/ эвдэгдэж болзошгүй байдал үүсжээ.
Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг улирахаар хөөцөлдөж байгаа байгаа бөгөөд түүнийг “2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхгүй” гэсэн болзолтойгоор улираах тохироо хийсэн ч гэгдэж буй.
Энэ цаг үед Үндсэн хуулийн цэц дээр "Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “... зөвхөн нэг удаа ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн" гэсэн маргаан явж байгаа бөгөөд энэ асуудлыг шийдэх их суудлын хуралдаан Д.Ганзоригийн бүрэн эрх дуусгавар болохоос өмнө буюу 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй товлогдоод байгаа юм.
Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2-т “Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно” гэж заасан өгөөд нэг, хоёр удаа гэсэн тоо байхгүй. Тоо байхгүй байна гэдэг олон удаа сонгож болно гэсэн үг оуг нь биш. Гэтэл энэ байдлыг далимдуулж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн үзэл баримтлал буюу Ерөнхий шүүгчийг хэт олон жил ажилуулж, бугшуулан авлига, ашиг сонирхлын зөрчилд идэгдэхээс сэргийлсэн агуулгыг гишгэлэхээр санаархаж байгаа бололтой.
Хууль эрхзүйн хувьд ийм маргаантай байдлыг даван туулж дахин сонгогдоно гэдэг их өр тавьж, том төлбөрт унана л гэсэн үг. Бүрэн эрхийн хугацаа дуусах, дахин томилогдох яг энэ торгон үед л жинхэнэ ашиг сонирхлын зөрчил үүсдэг бөгөөд чухам энэ байдлыг үгүй болгохын тулд “Зургаан жилээр нэг удаа” гэдэг зарчмыг оруулж ирсэн.
Энэ үндсэн зарчим Д.Ганзориг дээр эвдэгдвэл иргэдийн Шүүх эрх мэдэл, шүүх засаглалд итгэх итгэл суларч, цаашлаад бусад албан тушаалууд дээр ч эвдэгдэх магадлалтай гэсэн болгоомжлол байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.239
Арай арай
Хариулах