Б.Баярбаатар: Эпштейнтэй холбоотой асуудал нь улстөржилт биш

Х.Есү
1 цаг 45 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Эпштэйн-тэй холбоотой сонсгол зохион байгуулна хэмээн өмнө нь мэдэгдэж байсан. Бид уг асуудлын талаар гишүүнээс тодрууллаа. 

Тэрбээр "УИХ-ын даргад нэр бүхий гишүүдийн гарын үсэгтэй бичиг хүргүүлсэн. Эпштейнтэй холбоотой асуудал нь улстөржилт биш. Энэ асуудал нь нас барсан нэг хүний тухай бус, олон улсын хэмжээнд шалгагдаж буй ноцтой хэрэгтэй холбоотой.

АНУ-ын Конгресс 2025 онд Эпштейнтэй холбоотой материалыг ил болгох хууль баталж, олон сая нотлох баримтыг нийтэд нээлттэй болгосон. Эдгээр материалд Монголын өндөр албан тушаал хашиж байсан зарим хүний нэр дурдагдсан учир асуудлыг судалж эхэлсэн. 

Энэ хэрэгтэй холбоотойгоор бэлгийн мөлжлөг, санхүүгийн гэмт хэрэг, улс төрийн нөлөөллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан талаар олон улсын түвшинд тогтоогдсон. Цаашид хууль хяналтын байгууллагуудтай хамтран шалгаж, шаардлагатай тохиолдолд нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлтэй байгаа. Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүний нэр холбогдсон нь улсын нэр хүнд, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас эргэлзээг нэг мөр тайлах шаардлагатай.

Эпштэйн гэдэг хүнтэй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэдэг хүн холбогдсон.Энэ хүн барьцаанд орж эх орон ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргаж байсан юм биш биз гэх хардлага байна. 

2014 оны үйл явдал болон Оюутолгойн асуудалтай холбоотой зарим нөхцөл байдлыг дахин нягтлах шаардлагатай гэж үзэж байгаа. УИХ-ын даргад нээлттэй сонсгол явуулах хүсэлтээ хүргүүлсэн. Ирэх долоо хоногт холбогдох байнгын хороо уг асуудлыг хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Мөн Бодь групптэй холбоотой асуудлаар ч гэсэн сонсгол хийх нь зөв гэсэн байр суурьтай байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна