Д.Ихбаяр: Ажил үүргээ гүйцэтгээд явж байна. Олон нийтэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье

Zuv.mn
2 цаг 10 минутын өмнө

НИТХ-ын дарга Д.Ихбаяр томилогдсоноос 25 хоногийн дараа ажлаа өглөө гэх мэдээлэл өнөөдөр /2026.05.25/ арслан.мн цахим хуудсанд нийтлэгджээ.

Тус мэдээллийг НИТХ-ын дарга Д.Ихбаяртай холбогдож тодруулахад "Ажил үүргээ гүйцэтгэж байна. Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид та бүхэнд НИТХ-ын төлөөлөгчид болон удирдлага, үйл ажиллагаатай холбоотой аливаа тодруулга мэдээлэл авахад НИТХ-ын ХМОНХА үргэлж нээлттэй бөгөөд албаны эх сурвалжаас тодруулахыг хүсье" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна