Украины Ерөнхийлөгч В.Зелинський Д.Трамп руу зэр зэвсгийн тусламж яаралтай үзүүлэхийг хүссэн захидал бичжээ.
Тэрбээр захидалдаа Европын орнуудын нийлүүлж буй Патриот пуужингууд хангалтгүй байгаа тул АНУ-ыг нийлүүлэлтээ яаравчлуулна уу гэсэн байна. Яагаад Европтой харилцах харилцаанд таагүй нөлөөлөх вэ гэхээр, тэрбээр захидалдаа Европ хангалттай зэвсэг нийлүүлэхгүй байна гэснээс гадна, "Зэвсэг муутай, хамгаалах чадалгүй юм байж ОХУ-тай харилцаагаа сайжруулахыг бодохгүй өдөөн хатгасан зүйлс хийж байгаа нь манайд хүнд тусаж байна" гэсэн утга санаа оруулж, Европын холбооны Олон улс, аюулгүй байдлын асуудал хариуцсан дээд төлөөлөгч Кай Калласын дургүйг хүргэсэн аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна