Иран Кувейтэд, АНУ Иранд цохилт өглөө

Zuv.mn
1 цаг 27 минутын өмнө

АНУ өөрийгөө хамгаалах зорилгоор Ираны Кешм аралд цохилт өгч,  Ойрхи Дорнод руу харвасан пуужинг устгасан гэж өнөөдөр мэдэгдлээ. ВВС агентлагийн мэдээлэлд дурдсанаар, Тегераны зүгээс Кувейт рүү хоёр, Бахрейн руу нэг пуужин харвасныг замд нь сөнөөжээ.

Үүний дараа Ираны Зэвсэгт хүчин Кувейтийн олон улсын нисэх буудлыг нисгэгчгүй онгоцоор довтолсон байна. Довтолгооны улмаас барилга байшин эвдэрч, хүмүүс гэмтсэн, мөн өнөө өглөөнөөс эхлэн агаарын орон зайг хаасан гэж Кувейтийн Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, бригадын генерал Сауд Абдулазиз Аль-Отайби Ираны уг халдлагын талаар мэдээлэхдээ “Гэмт хэрэг, түрэмгийлэл” гэдэг үг ашиглажээ.

АНУ Иранытай хийх энхийн хэлэлцээрийг урагшлуулахын тулд Ливан, Израилийн хооронд зуучлан харилцан гал зогсоох амлалт авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэвч үүний дараа хэлэлцээрт ахиц гараагүй бөгөөд хэлэлцээр сунжирсан тохиолдолд харилцан гал нээсэн тохиолдол дуаа дараалан гарсаар байна.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна