Израиль, Ливан харилцан гал зогсоох тохироогоо хэрэгжүүлж эхэллээ

Zuv.mn
2 цаг 12 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын шууд оролцоо, зуучлалын үр дүнд Ливаны “Хезболла” бүлэглэл, Израиль улсууд харилцан гал зогсоох тохиролцоонд хүрч чадсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдрөөс Израиль, Ливан улсууд гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэхээр болсон талаар АНУ-ын Төрийн Департмент мэдээллээ.

Өмнө нь Ливан улс гал зогсоох гэдэг ч тус улсад байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Хезболла” бүлэглэл дур мэдэн гал нээдэг байсан тул хэлэлцээр хэрэгжих боломжгүй байсан юм. Мэдээлэлд, “Израиль, Ливаны харилцааны ирээдүйг тусгаар тогтносон Засгийн газрууд нь шийдэх ёстой. Ливаны өмнөөс дур мэдэн шийдвэр гаргаж, түүгээрээ барьцаалах гэсэн ямарваа нэгэн бүлэглэл, төрийн бус байгууллагын үйлдлийг бусад улс орнууд хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн дурджээ.

Израиль, Ливаны төлөөлөгчид энхийн хэлэлцээрийн нарийн ширийн асуудлыг энэ сарын 22-нд дахин уулзаж хэлэлцэх бөгөөд хэлэлцэх асуудлуудын дотор Ливаны өмнөд хэсэг, Литани голоос хил хүртэлх Израилийн хяналтад байдаг бүс нутгаас “Хезболла” бүлэглэлийг нүүлгэн шилжүүлэх зэрэг чухал асуудлууд багтаж буй юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна