АНУ, Канад, Мексикт болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий H, G хэсгийн эхний тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө дуулиан шуугиантайхнаар эхэллээ.
Эхлээд H хэсгийн толгой баг, 2010 оны дэлхийн аварга, “Ялагдашгүй Армада” хочит Испанийн шигшээ баг Кабо Вердетэй 0:0-ээр тэнцэж, ДАШТ-ий гол дуулиануудын нэгийг тарив.
“Ялагдашгүй Армада” тоглолтын турш зогсолтгүй дайрч, хэзээ хэзээгүй гоол оруулах мэт нөхцөл байдалд тоглолт явагдсан ч эцэстээ тоглолт 0:0-ээр тэнцэж дуусав. Испанийн баг 74 хувьтай бөмбөг эзэмшиж, 27 удаа өрсөлдөгчийнхөө хаалга руу өшиглөөд тусыг эс олжээ. Класс ялгаатай багуудын тоглолт 0:0-ээр тэнцэж дуусвал муу багийнх нь хаалгач баатар болдог бичигдээгүй хуультай. Энэ дагуу Кабо Вердегийн хаалгач Возинья баатар болов. Энэ жил 40 настай тэрбээр Испанийн наймын найман цохилтыг хааж, эх орондоо том гавьяа байгуулсан юм.

ДАШТ болгонд түрүүлэх багийн тоонд орж асан “Алтан үе” нь шувтрах тийшээ хандсан ч Бельгийн шигшээ Египеттэй тэнцсэнийг бас л алдагдалтай үр дүн гэж тооцож болно. Гэхдээ тэд үзүүлэлтийн хувьд “Улаан чөтгөрүүд”-тэй эн тэнцүү өрсөлдөж, тэнцэх битгий хэл хожих ч эрхтэй гэдгээ хаггалттай баталсан. Тоглолтын эхний гоолыг 19 дэхь минутад М.Салахын дамжуулалтаар Ашур оруулсан бөгөөд 66 дахь минутад Хани өөрийн хаалгандаа гоол оруулж, аманд орж ирсэн хожлоо алджээ.
Н хэсэг
Испани-Кабо Верде 0:0
G хэсэг
Бельги-Египет 1:1
Гоол: 19 Ашур /0-1/, 66 Хани /1-1/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна