Доналд Трамп дэлхийн аварга багт цом гардуулж, баярыг нь хамт тэмдэглэнэ

Zuv.mn
1 цаг 48 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нутагт нь болох хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтыг үзэж, дэлхийн аварга болсон багт шагнал гардуулах ажиллагаанд оролцоно. Тэр ч байтугай тэрбээр дэлхийн аварга болсон багийн ахлагчид цом гардуулж, баярт мөчийг нь хамт хуваалцахаар төлөвлөж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Тэрбээр энэ хүсэлтээ Олон улсын хөлбөмбөгийн холбоонд хэдийнэ уламжилсан бөгөөд нөгөөдүүл нь эсэргүүцээгүй гэнэ. ОУХХ-ны Ерөнхийлөгч Жанни Инфантино Д.Трампыг шагнал гардуулах ёслолд хүссэнээрээ оролцох эрхтэй гэж өгүүлжээ.

Өөрөөр хэлбэл, Д.Трамп дэлхийн аварга багийн ахлагчид цом гардуулчихаад албаны хүмүүстэй очиж нэгдэнэ үү, аварга багийнхантай хамт үлдэнэ үү, өөрийнх нь таалал мэдэх хэрэг аж. Тэрбээр өмнө нь 2025 оны Клубуудын ДАШТ-ий ялагч “Челси” багт шагнал гардуулж, баярыг нь хамтдаа тэмдэглэж байсан юм /Зураг/. Энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрхийг ДАШТ-т зохион байгуулагч улсад бэлтгэл хангуулах, шалгах маягаар зохион байгуулдаг уламжлалтай юм.

“АНУ, Канад, Мексик 2026” хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөөх тоглолт ирэх сарын 19-нд АНУ-ын Нью Йорк хотын “Метлайф Стэдиум” цэнгэлдэх хүрээлэнд болно.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна