Бага залуудаа тайчигч байсан одууд

Х.Батсайхан
2 цаг 10 минутын өмнө

Урлагийн тайзнаа од болон гялалзах эхлэлээ тайчигчаас эхэдлсэн одуудыг танилцуулж байна. 

Ченнинг Татум олны танил биш байхдаа бааранд тайчид баян авхай нарын хүслийг биелүүлдэг байв. Шууд хэлэхэд, биеэ үнэлэгч байжээ. Энэ талаар хүмүүс нэг их ярьдаггүйд тэр бурханд талархдаг биз ээ. Саяхан түүний тайчиж байгаа бичлэг Youtube-д тавигдсан. Энэ бичлэг мэдээж нэг их удалгүй авагдсан. Гэхдээ скриншот нь үлдэж хоцорчээ. Түүний тайзны нэр нь Шон Кроуфорд гэдэг байжээ.


Кортни Лав Курт Кобейнтой учрах үедээ Аляскийн нэгэн бага шиг цэнгээний газарт нүцгэлдэг байжээ. Бас ч үгүй энэ мэргэжлээрээ Япон, Тайландад ажиллаад үзчихсэн байсан гэж байгаа.


Дита Фон Тиз мөн тайчигчаас ажлын гараагаа эхэлсэн. Гэхдээ Ченниг Татумаас ялгаатай нь Дита 18 наснаасаа эхлээд бааранд тайчсан гэдгээ хэзээ ч нууж байгаагүй.


Эдүгээ хөгжмийн ертөнцийн хамгийн тод од болоод байгаа Лэди Гага мөн тайчдаг байжээ. Гэхдээ намтартаа үүнийгээ бүсэлхийгээрээ хийдэг үндэсний бүжиг гэх маягаар тайлбарласан байдаг.


 Эмбер Роуз мөн тайчигчаар ажиллаж байгаад авьяасаа нээжээ.


Кармен Электра мэдээж энд бичигдэхгүй бол юу болох билээ. Лас Вегаст түүнгүй тайчих үзүүлбэр болдоггүй байсан гээд хэлчихвэл арай ч хэтэрсэн болчихдог юм болов уу.


Жүжигчин, загвар өмсөгч Рейчел Стирлинг зөвхөн тайчаад зогсохгүй, насанд хүрэгчдийн кинонд ч тоглож үзсэн толгой.

R&B-дива Ив тайчдаг байснаасаа огт санаа зовдоггүй. Тайзан дээр элдэв аяг үзүүлэхэд нь өмнөх мэргэжил нь тусалдаг гэж тэр ярьдаг.

Тила Текила бүр дунд сургуульд сурч байх үедээ тайчиж эхэлсэн гэдгээрээ бахархдаг.

Загварын ертөнцийн том од Анна Николь Смит цагтаа Техасын Gigis шөнийн клубын сольшгүй ажилтнуудын нэг байлаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна