ТАНИЛЦ: Зуны хамгийн халуухан фестивалиудын тасалбарын үнийн мэдээлэл

Zuv.mn
3 цаг 0 минутын өмнө

Зөвхөн Улаанбаатар хотод хөгжмийн наадам, фестиваль зохион байгуулагддаг цаг өнгөрч, Монгол орны өргөн уудам нутгийн өнцөг булан бүрд хөгжмийн фестивалиуд тоглогддог болжээ. Зуны өргөн дэлгэр цагаар орон нутагт аялангаа үзэсгэлэнт байгаль амьд хөгжим сонсон таашаах бүрэн боломжтой болсон байна.

Хэрвээ та энэ зун Монгол орноороо аялахаар төлөвлөсөн бол орон нутагт зохион байгуулагдах томоохон шоу, фестивалиудын талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Ара фестиваль

Жагсаалтын хамгийн түрүүнд Аялал жуулчлал, энтэртэйнмэнтийн хамгийн урт, хамгийн олон тоглолт, хамгийн их хийх үйл ажиллагаатай фестиваль болох Ара фестивалийг онцолж байна. Архангай аймагт сүндэрлэсэн Ara complex-ийг түшиглэн зохион байгуулагдах болсон тус фестиваль 2026.07.01-2026.08.01 хүртэл зохион байгуулагдах бөгөөд шилдэг артистуудын тоглолт, 4 дугуйт мото түрээс, “Quiz Night, Content Creators Day зэрэг маш сонирхолтой арга хэмжээнүүд ар араасаа зохион байгуулагдах товтой байгаа юм.

MASTER TICKET- 60,000₮ үнэлгээтэй ба АРА Комплексын 7-р сарын турш зохион байгуулагдах бүхий л хөгжмийн фестивалийн аль ч өдөрт нэвтрэх боломжтой, энэхүү тасалбарын төрөлд АРАКАП Морин тойруулгын уралдааны тааварт оролцох 3 эрх олгогдох юм.

MASTER ACTIVITY - 20,000₮ үнэлгээтэй ба АРА Комплекс дээр 7-р сарын туршид үйл ажиллагаа явуулах солонгон гулсуур, пэйнтбол, зиплайн зэрэг өдөр тутмын арга хэмжээнүүдэд нэвтрэх боломжтой, энэхүү тасалбарын төрөлд АРАКАП Морин тойруулгын уралдааны тааварт оролцох 1 эрх олгогдох аж.

Тасалбар https://ticket.mn/-ээр худалдаалагдаж байна.

2. Хөх баавгай фестиваль

Монгол Улсын ардын жүжигчин Самандын Жавхлан оролцох Хөх баавгай фестивалийг шинэлэг бас дээрээс нь орон нутагт зохион байгуулагдаж байгааг харгалзан жагсаалтын хоёрдугаарт санал болгож байна. Тус фестиваль нь 7.14-16 хүртэл буюу гурван өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах юм. 

Тасалбарын үнийн хувьд энгийн тасалбар - 77,000₮

3 тоглолтын багц тасалбар - 200,000₮ /2026.07.14,15,16-ны өдрүүдэд болох "Хөх баавгай" festival-н 3 өдрийн тоглолтыг үзэх багцын тасалбар/

Тасалбар https://ticket.mn/-ээр худалдаалагдаж байна. 

3. Chinggis Music Festival 2026


2026 оны 6-р сарын 27-28-нд Хэнтий аймгийн Чингис хотноо Төв Цэнгэлдэх Хүрээлэнд болно.
Зүүн бүсийн хамгийн том хөгжмийн фестиваль энэ жил "Зүүнрүү аялъя" уриан дор хоёрдахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Энэ жилийн уран бүтээлчдийн хувьд өнгөрсөн жил төв цэнгэлдэх дүүргэсэн уран бүтээлчид болон орчин үеийн шилдэг артистууд байх болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдээд байгаа юм. 

Тасалбарын үнийн хувьд 55,000 төгрөг байх бөгөөд https://www.portal.mn/ дээр Early bird тасалбар 44,000  төгрөгөөр зарагдаж байна. 

4. Hoimor Green Festival

Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” гурван өдөр дөрвөн байршилд анх удаа зохион байгуулагдах гэж байна.

Тус фестиваль нь 7 сарын 16,17,18-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Шаамар, Алтанбулаг сумдад зохион байгуулагдах аж. 

Solo ticket 89’000 ₮

Хосын тасалбар 166’000 ₮

3 найзын тасалбар 249’000 ₮ үнэтэйгээр https://www.portal.mn/-д худалдаалагдаж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна