Н.Номтойбаяр: Туркийн дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийг Монголд нутагшуулна

Х.Есү
2 цаг 27 минутын өмнө

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Турк Улсад ажиллах үеэрээ Аж үйлдвэр, технологийн дэд сайд Оруч Баба Инан болон үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзжээ. 

Тэрээр Турк Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах, ялангуяа Туркийн дэвшилтэт технологи, үйлдвэрлэлийн туршлагыг нутагшуулах асуудлаар ярилцсан байна. Үүнд Хархорум хотын бүтээн байгуулалт, эдийн засгийн тусгай бүсэд хамтран цогц үйлдвэрлэл хөгжүүлэх боломжуудын талаар өргөн хүрээнд авч үзэж байна.

БНТУ-ын Аж үйлдвэр, технологийн дэд сайд Оруч Баба Инан Монгол Улсын хэрэгжүүлж буй Хархорум хотын төсөл, дэд бүтцийн хөгжил болон арьс ширний үйлдвэрлэлийн салбарт хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцолжээ. Тиймээс туршлага солилцож, төсөл хөтөлбөрүүдийг судалж, хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхээ илэрхийлсэн байна.


Мөн Шадар сайд Н.Номтойбаяр Туркийн арьс ширний аж үйлдвэрийн бүсэд ажиллажээ. Тус бүс  байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж, хаягдал боловсруулах шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлж чадсан бөгөөд 1000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Нийт 40 мянга орчим ажилтантай бөгөөд ус цэвэршүүлэх болон биогаз үйлдвэрлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна