Цэцийн гишүүнд Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилох эсэхийг өнөөдөр шийднэ

Zuv.mn
2 цаг 0 минутын өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанаар Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох эсэх санал хураалтыг үргэлжлүүлнэ. Санал хураалтыг өчигдөр хийх байсан ч нэг өдрөөр хойшлуулсан юм. Гишүүд үг хэлж, асуулт тодруулга авч дуусаад байгаа билээ. 

Мөн чуулганы хуралдаанаар Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцэх товтой байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна