“Амвэй” компани шинэ оффисоо нээж, бизнес эрхлэгчдийг дэмжих замаар Монголын ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна

Х.Есү
2 цаг 26 минутын өмнө

Улаанбаатар хот, Монгол Улс — Эрүүл мэнд, сайн сайхан бүхнийг дэмжигч дэлхийн тэргүүлэгч “Амвэй” компани Улаанбаатар хотод шинэ оффисоо нээж, Монголын зах зээлд урт хугацаанд тогтвортой ажиллах амлалтаа бататган “Mongolia Welcome Day” ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

No description available.

Тус оффисын нээлт нь “Амвэй” компани Монгол Улсын зах зээлд албан ёсоор нэвтэрч, үйл ажиллагаагаа эхлүүлсний үргэлжлэл юм. Албан ёсны төлөөлөгчийн газраа байгуулж, ажлаа эхлүүлснээс хойш Амвэйн бие даасан бизнес эрхлэгчдийн тоо 87 хувиар өсөж, борлуулалт нь хоёр оронтой тоогоор нэмэгдсэн бөгөөд чанартай бүтээгдэхүүнийг сонгох хэрэглэгчдийн хүрээ тасралтгүй тэлсээр байна.

Түүнчлэн тус компани татвар төлөлтөөрөө дамжуулан Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулж байна. 2025 онд Монголын Татварын албанаас “Амвэй Төв Ази” төлөөлөгчийн газар нь улс болон орон нутгийн төсөвт 2.43 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлснийг онцолжээ.

No description available.

Монголд хийж буй хөрөнгө оруулалтынхаа хүрээнд “Амвэй” бизнесийн дэд бүтцээ бэхжүүлж, бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгээ өргөжүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг сайжруулах тал дээр ажиллаж байна. Шинэ оффис нь бизнесийн уулзалт, сургалтын хөтөлбөр, бүтээгдэхүүний мэдлэг олгох хамтын үйл ажиллагааны орчин үеийн төв болж, орон даяар “Амвэй” бизнес эрхлэгчдэд илүү их дэмжлэг үзүүлэх болно.

Энэ үеэр компанийн удирдлагууд, бизнесийн удирдагчид, бизнес эрхлэгчид, түншүүд болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцож, ирээдүйн өсөлт, хамтын ажиллагааны боломжийн тухай санал солилцлоо.

Мөн зочдод Амвэйн эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлийн дэлхийн тэргүүн туршлага, Nutrilite™ тэжээллэг бүтээгдэхүүн, Artistry™ гоо сайхны шийдэл, eSpring™ усны цэвэршүүлэгч зэрэг Healthy Home технологийг багтаасан тэргүүлэх брэндүүдийг танилцуулав.

No description available.

Арга хэмжээний гол илтгэгчдийн нэг болох “Амвэй Төв Ази”-ийн Ерөнхий менежер Ник Музашвили хэлсэн үгэндээ Монгол Улс нь “Амвэй” компанийн бүс нутгийн өсөлтөд стратегийн чухал ач холбогдолтойг онцлоод, олон улсын туршлага, боловсрол болон өндөр чанартай бүтээгдэхүүнээр дамжуулан орон нутгийн бие даасан бизнес эрхлэгчдийг тууштай дэмжихээ илэрхийллээ.

“Монгол бол Амвэй Төв Азийн хувьд чухал зах зээл бөгөөд бид Монголын хөгжилд үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийж байгаадаа баяртай байна. Шинэ оффисоо нээнэ гэдэг нь орчин үеийн шинэлэг ажлын орчин бүтээхээс гадна бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийг дэмжих тогтолцоог улам бэхжүүлж буй хэрэг юм. Бид Монгол Улсад асар их нөөц бололцоо бийг харж байгаа бөгөөд чанартай бүтээгдэхүүн, боловсрол, бизнесийн боломжоор дамжуулан хүмүүст зорилгоо биелүүлэхэд нь туслахаар тууштай ажиллах болно” гэж Ник Музашвили онцолсон юм.

No description available.

“Mongolia Welcome Day” өдөрлөгийн гол зорилгын нэг нь бизнес лидерүүдийнхээ амжилтыг тэмдэглэх, олон улсын туршлага, шинэлэг бүтээгдэхүүн, бизнесийн боловсрол болон хамт олны хүчирхэг сүлжээгээр дамжуулан бизнес эрхлэгчдийн боломжийг өргөжүүлэх “Амвэй” компанийн тууштай зорилтыг харуулахад чиглэж байв.

Шинэ оффисын нээлт нь Монгол дахь байр сууриа бэхжүүлж, орон нутгийн бизнес эрхлэлтийн өсөлтийг дэмжиж, эрүүл мэнд, эрүүл ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах Амвэйн урт хугацааны стратегийн дахин нэг чухал алхам болж байна.

1959 онд үүсгэн байгуулагдсан “Амвэй” компани нь 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг дэлхийн тэргүүлэх шууд борлуулалтын компаниудын нэг юм. Тус компани нь эрүүл мэнд, гоо сайхан, гэр ахуйн брэндүүдийнхээ баялаг нэр төрлөөр дамжуулан дэлхийн сая сая хүмүүст илүү эрүүл амьдрах, бизнесийн хүсэл эрмэлзлээ бодит болгох боломжийг олгодог билээ.

No description available.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна