ШҮҮХ: З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 сая төгрөгөөр торгох ял болгож өөрчиллөө

Т.Отгонсувд
1 цаг 59 минутын өмнө

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2026.06.30/ болж, шийдвэрээ гаргалаа.

 Тодруулбал, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон хоёр жилийн хорих ялыг 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилж шийдвэрлэв.

 Эргэн сануулахад, З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна