Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдуулж, гурван өдөр барилдаан болно хэмээн Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлсэн.
Уг шийдвэрийг бөхчүүдийн зүгээс эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байгаа юм.
Энэ талаар Улсын аварга С.Мөнхбат байр сууриа илэрхийлж, энэ жилийн наадамд барилдахгүй гэдгээ илэрхийлжээ.
Тэрбээр "Энэ жил гурван өдөр бөх барилдах юм байна. Тиймээс "найраа" хийх цаг хангалттай гарна гэсэн үг. Би нэгэнт л дээгүүр даваа хүртэл барилдаж чадахгүй учраас найраанд орохгүйн тулд барилдахгүй гэж бодож байна.
Төрийн наадмын үзүүр, түрүүний бөхчүүдээс тогтмол допингийн төрлийн хориотой бодис илэрдэг боллоо. Би аварга хүний хувьд допингийн эсрэг байр суурьтай байдаг. Монгол төрийн наадмыг бохирдуулчхаад ичихгүй эрхээ сэргээлгэнэ гээд явж байгаа нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Монголын ард түмэн, бөхчүүдийг хуурч байгаа хүмүүсийн өмнөөс харамсаж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна