​ No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ

Zuv.mn
1 цаг 53 минутын өмнө

“No Brand” Монгол дахь анхны салбараа 2026 оны 7 сарын 10-ний өдөр Яармаг - UB Autocom төвд албан ёсоор нээлтээ хийх гэж байна.

Монголын хэрэглэгчдийн дунд хэдийн танигдаж, таашаал хүлээсэн No Brand нь хэрэглэгчдэд өдөр тутмын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг чанартай, боломжийн үнээр хүргэх зорилготойгоор хөгжүүлсэн Emart Inc - ийн хувийн брэнд юм.

Монгол дахь анхны салбар нээгдсэнээр хэрэглэгчид No Brand-ийн өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүнүүдийг нэг дороос, илүү хүртээмжтэйгээр худалдан авах боломж бүрдэж, чанар, хэмнэлт, ухаалаг сонголтыг хослуулсан шинэ хэрэглээний туршлагыг мэдрэх юм.

Тус салбар дэлгүүр нь Улаанбаатар хотын захиргааны шинэ байрны чанх баруун талд байрлах гэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна