Д.Батлут: Би Зэвсэгт хүчнээсээ ширхэг зүү сиймхий хадаг авахгүй

Т.Отгонсувд
2 цаг 7 минутын өмнө

Өчигдөр нэгэн иргэн цахим хуудсаараа лайв хийж, Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг Зүүбаянгийн 336 ангийн бензины савнуудыг хулгайлсан гэж мэдэгдсэн.

Тодруулбал, Тухайн иргэн Зүүбаянгийн 336 ангийн ашиглагдахгүй байгаа бензины савнуудыг авах хүсэлт тавихад Д.Батлут сайд манайд тийм сав байхгүй гэж мэдэгджээ. Улмаар "Батлан хамгаалахын салбарт байхгүй гэсэн шатахууны савнуудыг Зүүбаянгийн 336 ангиас ухаж авчраад Ургах наран өнгөрөөд Петровис колонкийн хажууд 14 ширхгийг нь тавьсан байна. Д.Батлут сайдын хулгайлсан бензиний савнуудыг шалгахаар хууль цагдаагийн албан хаагчид ирлээ"  хэмээн лайв хийсэн. 

Тэгвэл Батлан хамгаалахын сайд Д.Батлут тайлбар хийжээ. 

Тэрбээр "Өглөө сэрээд харсан чинь ёмкостьны хулгайч болгочихож. Би Зэвсэгт хүчнээсээ ширхэг зүү сиймхий хадаг авахгүй. Эсрэгээрээ нэг ч гэсэн техник нэмэгдүүлэхийн төлөө зүтгэж яваа. Хууль хяналтын байгууллагынхан очсон гэж ойлголоо . Учир нь олдох байлгүйдээ..." гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна