Үндэсний их баяр наадмын босгон дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд одон медаль гардууллаа.
Гурван өдөр үргэлжилсэн шагнал гардуулах ёслолоор урлаг соёл, эрүүл мэнд, бизнес, мал аж ахуй, инженер, эдийн засаг гээд салбар салбарын хүндтэй эрхмүүд Ерөнхийлөгчийн зарлигаар "Төрдөө үнсүүллээ".
Өчигдөр буюу долоодугаар сарын 08-ны өдрийн хамгийн сүүлийн хуваарьт шагнуулагсад ихээхэн анхаарал татаж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Тодруулбал, 10 гаруй гишүүн гавьяат цол, сайд асан хоёр хүн гавьяат цол, 12 гишүүн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн байна.
Ийнхүү Ерөнхийлөгчийн ажиллах жилийн сүүлийн жилд улс төрчид болон улс төрд нөлөө бүхий нийт 24 хүнд төрийн шагналыг хавтгайруулан өгч буйн цаана улс төрийн ямар нэгэн зорилго байх вий гэдгийг олон нийт хардаж байна.
Эцэст нь эгэл ард шагналаа аваад Чингис хааныхаа хөшөөнд мөргөн, төв талбай руугаа баяраа хуваалцдаг. Гэтэл дээрх шагнагдсан эрхмүүдийн дундаас УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, Л.Мөнхбаясгалан, Х.Болормаа нар л гарч ирэн баяраа хуваалцлаа. Товчхондоо авсан шагналдаа бардам байж, ард түмэнтэйгээ баяраа хуваалцах эрхэм хуруу дарам цөөн байлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.104
ene baliar Munkhbayasgalan avgai gaviyat boloh yu hiisen yum. Hun shaltaajilj jenkogiin gar hul bolhoos uur yu hiisiin
Хариулах59.153.112.219
Ганбат, Баярмаа Занданшатар болж байна. Мөнхсайхан Мөнхбаясгалан арай юу
Хариулах103.168.34.237
Энэ хүмүүсд ичих булчирхай алга.
Хариулах