Өмнөговь аймаг анхны олон улсын нислэгээ хүлээн авна

Т.Отгонсувд
1 цаг 35 минутын өмнө

Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудал анхны олон улсын нислэгээ долоодугаар сарын 18-нд хүлээн авна.
Япон улсын Нагано мужийн Мацумото хотоос ирэх анхны олон улсын нислэгийг агаарын тээврийн "Hunnu air" компани үйлдэх юм.
Орон нутагт анхны олон улсын нислэгийг амжилттай хүлээн авснаар цаашид олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, тогтмол хуваарьт нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна