Реппер Don Dior/Д.Мөнхтулга/ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь ил боллоо

Zuv.mn
1 цаг 46 минутын өмнө

Олон мянган залуучууд сонсдог, дагадаг реппер Don Dior буюу Д.Мөнхтулгын талаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой ноцтой мэдээлэл цахим орчинд түгээд байна.

Түүний охины ээж өөрийн цахим хуудсаар дамжуулан хамтран амьдарч байх хугацаанд удаа дараа хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа зураг, бичлэгийн хамт нийтэлжээ.

Don Dior болон түүний хамтрагч 2025 онд охинтой болж, гэр бүлийн харилцаагаа олон нийтэд ил болгож байсан юм. Харин хохирогч эмэгтэйн нийтэлсэн мэдээлэлд, “Мөнхтулга гэр бүлээс гадуурх харилцаа тогтоож, архины хамааралтай болсон.

 Улмаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удаа дараа агсан согтуу тавьж, биед минь халдсан. Цагдаагийн байгууллагад олон удаа дуудлага өгч байсан” хэмээн дурджээ. Нөгөө талд Don Dior өөрийн Instagram хуудсандаа “Тийм зүйл болоогүй. Буруу ойлгосон байна” гэсэн байр сууриа илэрхийлсэн байна.

Гэвч  хохирогч эмэгтэй биедээ авсан гэмтлийн зураг, дүрс бичлэг болон бусад баримтуудыг олон нийтэд дэлгэсэн юм.

Энэ нь Don Dior хүчирхийлэлтэй холбоотой анхны маргаан биш юм. 2024 оны тавдугаар сард түүний өмнөх найз бүсгүй мөн адил гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийг өөрийн биед учирсан гэмтлийн зурагтай хамт нийтэлж байсан.

Тухайн үед Д.Мөнхтулга уг мэдээллийг няцааж байсан ч олон нийтийн анхаарлыг татаж байв. Үүнээс өмнө буюу 2019 онд Д.Мөнхтулга хар тамхитай холбоотой хэрэгт холбогдож, шүүхээс нэг жилийн хорих ял сонсож байсан нь шүүхийн баримтаар тогтоогдсон байдаг.

 Эдгээр үйл явдлуудын зарим нь шүүхийн шийдвэр, албан ёсны баримтаар тогтоогдсон бол, зарим нь талуудын өөр өөр байр суурь болон олон нийтэд дэлгэсэн баримтын хүрээнд яригдаж байгаа асуудал гэдгийг ялгаж ойлгох нь чухал юм.

Уран бүтээлч хүн зөвхөн тайзан дээр биш, бодит амьдрал дээр ч олон мянган хүний үлгэр дуурайл болдог. Ялангуяа өсвөр үеийнхэн дуртай дуучин, реппер, инфлүүнсерүүдийнхээ үг, үйлдэл, амьдралын хэв маягийг даган дуурайх нь элбэг. Тиймээс олны танил хүн байх нь зөвхөн нэр хүнд биш, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна