Өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад инфиляцын түвшин12 хувьд хүрчээ

Б.Цэндээбуд
2 цаг 0 минутын өмнө

Үндэсний статистикийн хорооноос 2026 оны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний хагас жилийн үзүүлэлтүүд танилцуулж байна. 

ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан:

2026 оны зургаа дугаар сард хэрэглээний бараа үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеээс 12 хувиар өслөө.

Барааны бүлгийн 12.9 хувь, үйлчилгээний бүлгийн 9.6 хувиар тус тус өссөн.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 12 хувиар өсөхөд:

  • хүнсний бараа ундаа ус 24.8 хувь
  • согтууруулах ундаа, тамхины үнэ 12 хувь
  • хувцас бөс бараа гуталны үнэ 7 хувь
  • орон сууц, ус, цахилгаан, түлш 5.3 хувь
  • гэр ахуйн бараа, тавилга 8 хувь
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 7.2 хувь
  • зочид буудал нийтийн дотуур байрны үйлчилгээ 15.2
  • боловсролын үйлчилгээ 12.8 хувь
  • бусад бараа үйлчилгээ 9.1 хувиар тус тус өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ оны эхний хасаг жилийн байдлаар 16.8 их наяд төгрөгт хүрч  өмнөх оны мөн үеээс 2.8 их наяд төгрөг буюу 20 хувиар өсөж нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан сөрөг үзүүлэлттэй байна.

Татварын нийт орлогын хувьд 16.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеээс 1.3 их наяд төгрөг буюу 10.3 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд  НӨАТ-ын орлого 336 тэрбум төгрөг, НД-ын орлого 415.8 тэрбум төгрөгөөр өссөн нь гол нөлөөлөл үзүүлсэн.

 Харин онцгой албан татварын орлогын хувьд 114.7 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна