Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын баталгаажуулах шинжилгээний хариу эерэг гарч, тарваган тахлын хүний өвчлөл болох нь батлагдлаа.
Харин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Иргэд та бүхэн тарвага агнах, тарваганы мах, түүхий эдийг хэрэглэх, өвчих зэрэг эрсдэлтэй үйлдлээс татгалзаж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлнэ үү.
Сэрэмжтэй байж, халдвар хамгааллын зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна