MIMC 2026: Монгол Улсын түүхэн амжилтын ерөнхий ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагч “Сайн электроникс”

Zuv.mn
1 цаг 29 минутын өмнө

Сэтгэн бодох гайхамшиг, авьяас билгийн охь болсон хүүхэд багачууд Монгол орноо чууллаа. Манай улсад анх удаа зохион байгуулагдсан Олон Улсын Математикийн Олимпиад (MIMC 2026) дэлхийн 32 орны 600 гаруй шилдэг сурагчдыг нэгэн дор цуглуулж, амжилттай өндөрлөлөө.

Шинжлэх ухаан ба технологийн ирээдүйг дэмжсэн нь

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон ухаалаг гар утас, компьютер, хиймэл оюун ухаан гээд технологийн үсрэнгүй хөгжил бүхний ард нарийн тооцоолол буюу "Шинжлэх ухааны хэл" математик оршин байдаг.

Тэр ч үүднээс дэлхийн шилдэг брэндүүдийн гар утас, компьютерыг хэрэглэгчдэд хүргэж, технологийн дэвшлийг эх орондоо нутагшуулах зорилготой "Сайн Электроникс" ХХК энэхүү олон улсын томоохон оюуны баярын ерөнхий ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар ажиллалаа.

"Сайн Электроникс" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол болон технологийн салбарыг ийнхүү хамтад нь дэмжсэн нь хүүхэд багачуудад үзүүлэх нэг удаагийн тусламж бус ирээдүйд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэж үзсэнийх билээ.

Медалиас илүү үнэ цэнтэй нөхөрлөл

Энэ удаагийн олимпиадад Монгол Улсын баг тамирчид ганцаарчилсан төрөлд 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэж, багаараа II ба III байрт шалгарсан түүхэн амжилт үзүүлсэн юм.

Угтаа олимпиадын хамгийн чухал ач холбогдол нь хэн, ямар байр эзэлсэндээ бус дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхэд залуус нэгэн дор цуглаж, бие биеэсээ олон зүйлийг суралцан, туршлага хуримтлуулахаас гадна, бусад орны соёл, ёс заншилтай танилцан, насан туршийн нөхөрлөлийн эхлэлийг тавьдагт оршдог. “MIMC 2026” өндөрлөсөн ч бяцхан математикчид эх орондоо зөвхөн медаль, батламжтай бус Монгол орны тухай баяр хөөртэй дурсамж, шинэ нөхөрлөл, мэдлэгээ тэлсэн их туршлагатай буцлаа.

Мэдлэгээр далайг бүтээж, технологиор ирээдүйг гэрэлтүүлэгч нийт оролцогчиддоо амжилт хүсье!





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна