“Elisa Esports BreakOut Series 1”: Senzu М.Азбаяр хамгийн өндөр үзүүлэлттэй тоглогчоор шалгарлаа

Zuv.mn
2 цаг 34 минутын өмнө

“Senzu” М.Азбаяр, Б.Аюуш нарын монгол залуусыг эгнээндээ нэгтгэсэн “BC game” баг шинэ бүрэлдэхүүнээрээ Финландад болсон “Elisa Esports BreakOut Series 1” тэмцээнд түрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Senzu М.Азбаяр уг тэмцээний хамгийн ндөр үзүүлэлттэй тоглогчоор тодорчээ. Тэрбээр долоон “Map” тоглохдоо K/D 1.48 гэсэн үзүүлэлттэй тоглосон байна.

Аваргын төлөөх тоглолтод тоглогчдын гаргасан үзүүлэлт


“BC game” дөрвөн тоглолтод хожиж түрүүлсэн бөгөөд VRS чансаагаа 84 хүртэл өсгөж, шилдэг 100 дотор орж ирлээ.  


“BC game” баг одоо Францын Парис хотод энэ сарын 7-9-ний хооронд болох 2,000,000 ам.долларын шагналын сантай Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд анхаарлаа хандуулах юм байна.  

128 баг оролцох уг тэмцээнд одоогоор Liquid, BIG, HEROIC, 100 Thieves зэрэг 64 баг бүртгүүлчихээд байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна