Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-нд эхэлнэ

Zuv.mn
2 цаг 1 минутын өмнө

Цэцэрлэгийн цахим бүртгэл Нийслэлд энэ сарын 10-нд эхэлнэ. Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны наймдугаар сарын 10-наас 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авах юм.

2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахаас 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарна гэж БЕГ-аас мэдээллээ.

Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал:

2 настай – 27832

3 настай – 31303

4 настай – 32002

5 настай – 35690 хүүхэд байна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа, 

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлж явах" эсэх сонголтыг хийх;
  • Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байхыг анхаарна уу.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна