Онон, Туул голууд аюултай түвшинг давж үерлэж байна

Zuv.mn
1 цаг 15 минутын өмнө

Ус цаг агаар, орчны мэдээллээр гол нуурын усны түвшин эрс нэмэгдлээ. Наймдугаар сарын 6 буюу өнөөдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Лүн, Заамар сум/, Хараа, зүүн хажуугийн Хэрлэн /Өндөрхаан сум/, Хангай нурууны араас усжих Чулуут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгдсэн байна.

Туул / Алтанбулаг сум/ , Хараа /Дархан/, Балж, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Онон, Туул /Лүн сум/ гол үерийн аюултай түвшинг 5-15 см даван тус тус үерлэж байна.  


Иймд иргэдийг үер, усны аюулаас урьдчилан сэргийлж үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг анхааруулж байна. Сүүлийн өдрүүдэд гол усанд сэлэх үед живэх тохиолдол гарч байгаа тул бага насны хүүхдийг эцэг, эхийн хараа хяналтгүй гол, нуурын эрэг дээр тоглуулахгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж гарч болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг сануулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна