Монгол сурагч Олон улсын Логик олимпиадын Дэлхийн финалд 2-р байр эзэллээ

С.Гандэлгэр
1 цаг 6 минутын өмнө

Стэнфордын их сургуулиас зохион байгуулдаг Олон улсын Логик олимпиад (International Logic Olympiad)-ын Дэлхийн финалын Дунд ангийн ангилалд Монгол Улсын төлөөлөл Орчлон сургуулийн 7-р ангийн сурагч Л.Арин багаараа өрсөлдөн Дэлхийн 2-р байр эзэллээ.

АНУ-ын Стэнфордын их сургуульд 2026 оны 7-р сарын 1–3-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус финалд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 60 гаруй шилдэг оролцогчид өрсөлдсөн байна.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон Л.Арин дэлхийн шилдэг оролцогчидтой амжилттай өрсөлдөн энэхүү бахархам амжилтыг үзүүлж, Монголын сурагчдын логик сэтгэлгээ, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг дахин нотоллоо.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.