М-Си-Эс Кока-Кола компани нь түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны бүтээгдэхүүн “BONAQUA” усыг худалдаанд нэвтрүүлсэн. Дахин боловсруулсан хуванцар савлагаа нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, тойрог эдийн засгийг дэмжих чухал шийдэл боловч Монголд энэ талаарх судалгаа хомс байв.
Энэхүү хэрэгцээнд үндэслэж Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтдийн баг "Дахин боловсруулсан PET хуванцрын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох судалгаа"-г хийж гүйцэтгээд байна. Уг судалгаа нь Монгол Улсад дахин боловсруулсан хуванцар савлагааны байгаль орчны үр өгөөжийг тоон үзүүлэлтээр үнэлсэн анхны судалгаа болж буй юм.
Судалгааг хэрхэн хийв?
МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрдэмтдийн баг энэхүү судалгааг бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн үнэлгээ (Life Cycle Assessment, LCA)-ний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу гүйцэтгэж, хуванцар савны түүхий эдийн олборлолтоос эхлэн үйлдвэрлэл, хэрэглээ, ангилан ялгалт, цуглуулалт, дахин боловсруулах хүртэлх бүх үе шатанд үүсэх байгаль орчны нөлөөллийг иж бүрэн үнэлжээ.

Судалгааны үр дүнд, нэг килограмм PET савлагааг дахин боловсруулж, хүнсний зориулалтаар ашиглах нь анхдагч түүхий эдээр хуванцар сав үйлдвэрлэснээс хүлэмжийн хийн ялгарлыг 29 хувиар бууруулж, 1.9–2.3 кг байгалийн нөөцийг хэмнэх боломжтой болохыг тогтоосон байна. Судалгааны багийн зүгээс:
“Хуванцар савны ангилан ялгалт, цуглуулалт, дахин боловсруулах тогтолцоог хөгжүүлэх замаар түүхий эдийг нэмэгдүүлэх нь тойрог эдийн засгийг хөгжүүлэх, үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох цаашлаад Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах боломжтой” гэдгийг тодотгож байна.

Судалгааны үр дүн бодитоор хэрэгжиж байна
М-Си-Эс Кока-Кола компани олон улсын болон дотоодын стандартад бүрэн нийцсэн, 100 хувь дахин боловсруулсан хуванцар (rPET) савлагаатай анхны бүтээгдэхүүн болох “Bonaqua” цэвэр усыг энэ оны 4-р сард зах зээлд нэвтрүүлсэн. Ингэснээр хэрэглэгчид МУИС-ийн эрдэмтдийн судалгаагаар баталгаажсан байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглээндээ сонгох боломжтой болж байна.
Тухайлбал, МУИС-ийн судалгаанд үндэслэсэн тооцооллоор хэрэглэгч өдөрт гурван ширхэг “Bonaqua” сонгон хэрэглэснээр дараах хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулна.

Судалгааны дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна