БНСУ энэ сарын 17-ноос эхлэн АНУ-тай хоёр үе шаттай цэргийн хээрийн сургууль хийхээр төлөвлөж байсан ч АНУ-ын санаачилгаар хоёрдугаар шатны сургуулилтыг цуцалсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ явдлын дараа Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн дарга Ким Ёо Жон БНСУ-ыг шоолж, АНУ-ын “утсан хүүхэлдэй” гэж нэрлэжээ.
Тэрбээр мэдэгдэлдээ "Д.Трамп хээрийн сургуулийн цар хүрээг багасгахыг гэнэт тушаасан. Энэ нь Сөүлийг хүнд байдалд орууллаа. Өмнөд Солонгост АНУ-ын цэргийг нутгаасаа гаргах талаар хэн ч ярьж чадахгүй. Энэ бол “хүүхэлдэйн арми”-ийн хувь тавилан” хэмээн онцолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна