НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жилийн туршид эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан тухай түүний эхнэр О.Нарангарав хэвлэлд мэдээлж байсан.
Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болно. Б.Эрдэнэсүх Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/, ЭХТА-ийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ ангиудаар буруутган яллагдагчаар татсан байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна