Балбад болсон хөрсний нуралт, үерийн гамшгийн улмаас гаднын 28 улсын 466 иргэн сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Албаны эх сурвалжийн хэлснээр, Украины 53, ОХУ-ын дарав, БНСУ-ын 10 иргэн сураггүй болоод буй. Тэгвэл сүүлд энэ тоо нэмэгдэж, амиа алдагсдын тоо 270 гаруй, сураггүй алга бологсдын тоо 800 гаруйд хүрчээ.
Зөвхөн БНХАУ-ын Түвдийн автономит мужид гэхэд гурван хүн амиа алдаж, 558 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна. Сураггүй алга бологсдын дийлэнх нь жуулчид буюу гадаадын иргэд байгаа ажээ.
Харин Балбын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын мэдээлснээ, тус улсад сураггүй алга бологсдын тоо жуулчид, энгийн иргэдийг оруулаад 826 болж нэмэгдсэн байна. Түвдийн нэгэн адил жуулчдын эзлэх хувь хэмжээ өндөр байгаа аж.
“Ройтерс” агентлаг гамшигт өртөн сураггүй болсон иргэдийг улсуудаар нь ялгаж тоо гаргажээ.
Мэдээлэлд бичсэнээр сураггүй алга бологсдын дотор:
-Энэтхэгийн 177,
-Австралийн 34,
-Их Британийн 33,
-Канадын 25,
-Германы найм,
-Японы тав,
-Малайзын 28,
-Шинэ Зеландын тав,
-ОХУ-ын тав,
-Сингапурын зургаа,
-ӨАБНУ-ын зургаа,
-БНСУ-ын ес,
-Украины 53,
-АНУ-ын 63 иргэн байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна