Монголыг төлөөлж барилдахаар болсон гэх япон жүдоч Косүкэ Машияма гэж хэн бэ

Zuv.mn
1 цаг 31 минутын өмнө

Японы 90 кг-ын жингийн жүдоч Косүкэ Машияма Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах болсон гэсэн мэдээлэл хэвлэлд гараад байгаа билээ. 

Косүкэ Машияма нь 1999 оны гуравдугаар сарын 09-нд төрсөн, энэ жил 27 настай. 20 хүртэлх насны залуучуудын ДАШТ-ээс 2018 онд хүрэл медаль, 2018, 2019 онд холимог багийн төрлөөр алтан медаль хүртэж байжээ.

Насанд хүрэгчдийн ангилалд “Будапешт 2021”, “Ташкент 2022” ДАШТ-ий холимог багийн төрөлд алтан медаль хүртэж байжээ.

Мөн 2019 оны насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-д Тажикистаны Комроншох Устоприоныг ялж түрүүлж байв. Дашрамд, тэрхүү Азийн АШТ-д манай улсаас Ц.Цогтбаатар, О.Ууганбаатар, Л.Отгонбаатар нарын гавьяатууд түрүүлж, долоон жингийн гуравт нь монголчууд аваргалсан бахдам амжилт гаргаж байв.  

Бусад амжилтууд:

Өсвөр үеийн “Европын цом” тэмцээн мөнгөн медаль

Өсвөр үеийн ДАШТ 5 байр /2019 он/

Бакугийн Их дуулга алт /2021 он/

Токиогийн Их дуулга алт /2022 он/  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна