Цагдаагийн биед халдсан Б.Анхбаярыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

Х.Есү
1 цаг 39 минутын өмнө

Дуучин A Cool буюу Б.Анхбаяр наймдугаар сарын 08-нд "The HU" хамтлагийн тоглолтын дараа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цагдаагийн алба хаагчийн биед халдсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.

Тэгвэл түүнийг цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах саналыг Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлжээ. 

23.1 дүгээр зүйл.Хууль сахиулагчийг эсэргүүцэх


1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна