Б.Пүрэвдагва: Бүх нийтийн тээвэрт урьдчилан суудал захиалж болно гэж ташаа ойлголт өгчээ

Х.Есү
1 цаг 32 минутын өмнө

Өчигдөр хотын дарга Б.Пүрэвдагва сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Нийтйн тээврийн суудлыг урьдчилан захиалдаг болох туршилт хийж байгаа" хэмээн мэдээлсэн. 

Тэгвэл Улаанбаатар Смарт карт ХХК-ийн захирал зөвхөн Багануур, Багахангай, "Чингис хаан" олон улсын нисэх буудал чиглэлд зорчих бол автобусанд суудлаа урьдчилан захиалж болно хэмээн мэдэгдсэн юм. Иргэдэд буруу мэдээлэл түгээсэн хотын дарга өөрийн сошиал хуудсаараа дамжуулан уучлалт гуйжээ. 

Тэрбээр, "Иргэдээсээ хүлцэл хүсье. Багануур, Багахангай, "Чингис хаан" олон улсын нисэх буудал чиглэлд зорчих иргэд автобусанд суудлаа урьдчилан захиалах үйлчилгээг “бүх нийтийн тээвэр” хэмээн зарим талаар буруу ташаа ойлгуулсан байна.

Зөвхөн дээрх чиглэлд зорчих бол нийслэлчүүд Та бүхэн UB CARD аппликэйшнээр дамжуулан суудлаа урьдчилан захиалж болно.

“Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор суудал захиалгын үйлчилгээг туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 1100 орчим иргэн уг үйлчилгээг ашигласан байна" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна