Сангийн сайд З.Мэндсайханаас хувийн сургуулиудыг улсын төсвөөс санхүүжүүлэх гэж байгаа эсэхийг тодрууллаа.
Тэрбээр "Би үүнийг хаанаас тарааж байгааг нь ойлгохгүй байна. Яагаад гэвэл өргөн барьсан сайд нь би өөрөө. Энэ 50 тэрбум төгрөг зарцуулагдаагүй байгаа. Энэ мөнгийг гэртэй ойрхон сургууль хөтөлбөрт хэрэгжүүлхийн тулд төсөвт тусгахаар УИХ хэлэлцээд явж байна.
-УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, төрийн нарийн бичгийн даргын дарга Т.Ням-Очир нар худлаа ярьж байна гэсэн үг үү?
-Х.Баасанжаргал гишүүн энэ хөтөлбөр хэрэгжихдээ сургууль, хувийн хэвшлүүдэд тоног төхөөрөмж худалдаж авч өгөх гэж байгаа юм уу гэж асуусан. Боловсролын яамны санхүүгийн албаны дарга хариулж чадахгүй байна лээ. Төрийн нарийн нь ямар зорилготой байгааг би мэдэхгүй.
Би төрийн нарийн бичгийн даргыг дуудаж асуусан. Танайд төсөв батлагдаагүй байхад "Чи ямар зардал гаргаад байгаа юм бэ гэж. Би зардал гаргаагүй" гэсэн. Тэгээд юун тайлбар хийгээд байгаа юм гэж л хэллээ. Би тэр хүнийг ямар зорилготой ийм зүйл хийснийг мэдэхгүй байна. Та бүхэн нийслэлээс ч гэсэн асуух хэрэгтэй. Нийслэлээс гарсан санхүүгийн гүйлгээ нь бүгд энд байж байна.
-Энэ төсвийн задаргаа юм байна тийм үү? Гэхдээ энд 2026 оны төсвийн тодотголд орж ирж байгаа асуудал шүү дээ. Энэ талаар?
-Төсвийн тодотголд 50 тэрбум төгрөгийг гэртэй ойрхон сургууль болон төрөлжсөн ахлах сургуулиудад зарцуулъя гээд төсөвлөөд ороод ирсэн байгаа. Төсөвлөөд ороод ирнэ гэдэг нь энэ асуудлыг төсвийн тухай хуулиараа хэлэлцэнэ. Энэ хууль батлагдаж байж 50 тэрбум төгрөг зарцуулагдана.
-Энэ сургуулиудыг ямар шалгууруудаар сонгосон юм бол?
-Түүнийг мэргэжлийн яам нь мэдэж байгаа байх. Сангийн яам бол мэдэхгүй. Ийм хөтөлбөр үр дүнтэй байна уу гэдгийг үнэлж үзээд засгийн хувьд сургууль барих, барьсан сургуульдаа шинэ багш бэлтгэх, урсгал зардал гэх мэт нь өөрөө маш том хөрөнгө оруулалт шаардах ажил.
Харин урсгал зардлыг санхүүжүүлээд ийм хэлбэрээр явах юм бол илүү зардал хэмнэнэ. Эдийн засгийн хувьд ашигтай хувилбар. Дээрээс нь хүн ам ихээр байршсан бүсүүдэд сургууль, цэцэрлэг хүрэлцээ багатай үед энэ нь зөв арга гэж үзээд төсөвлөөд ороод ирж байгаа юм. Төсөвлөж орж ирсэн зардлаа бид зарцуулаагүй байна. Одоо их хурал хэлэлцэж байна.
Есдүгээр сарын 1-ний өдрөөс нийслэл болон, Боловсролын яам нэгдээд энэ хөтөлбөрөө эхлүүлсэн. Эхлүүлэхдээ гарсан зардал нь энэ байна. Нийслэлийн санхүү, хөрөнгө оруулалтын газраас нь очиж асуух нь зөв байх. Харин төрийн нарийн бичгийн даргыг ямар санаа, зорилгоор юм ярисныг би тайлбарлаж чадахгүй" гэлээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна