Хөндөх сэдэв: Монгол, Казак гэх талцлын ялгаатай байр суурь

Х.Есү
16 цаг 20 минутын өмнө

Гишүүн, сайд хоёрын зөрчилдөөнөөс болж ард иргэд Монгол, Казак хэмээн талцал үүслээ. 

Төрийн өндөр албан тушаалтан буюу Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Баян-Өлгий аймагт Казакстаны консул байгуулах талаар ярьсан өдрөөс эхлэн хэрүүл маргаан тасраагүй. Үүнтэй холбогдуулан иргэд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж буй. Бид та бүхэнд тухайн сэдвийн хүрээнд хэн ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

Улсын аварга О.Хангай: “Монгол төр минь Баян-Өлгий аймагт амьдарч байгаа урианхай, тува иргэдээ анхаарах цаг нь болсон байх. Малын бэлчээр, өвөлжөө, хаваржааны газар, сумын төв шиг энэ тэндгүй хашаалсан бунхан шарилыг цэгцлэх цаг болсон байх аа. Урианхай, тува, дөрвөд иргэдээ тухайн сум аймгийн тамгын газар, ажлын байраар хангаж ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлье.

АН-ын гишүүн Ш.Жандос: Казак түмэн өнөөдрийг хүртэл Монгол Улсын нэг эд эс нь гэж бодоод явж байхад хэн нэгэн гарч ирээд үгүйсгэхэд залуучууд маш их эмзэглэж байна. 

Тува, Казак ард түмэн бол нэгэн дээвэр дор сайхан амьдарч байна. Ороо бусгаа цаг үед Казакууд Монголын ард түмний талд байсан. Хэзээ ч буруу санаа сэтгэгдэл агуулж байгаагүй. Энх тайван оршиж байгаа энэ цаг үед бид хэзээ ч хагарч, бутарч болохгүй. 

Гадны гар хөл болж Монголын ард түмний дунд яс хаяж байгаа хүмүүсээс сэрэмжлэх хэрэгтэй. Бидний хойч үе хоорондоо буруу ойлголттой байж болохгүй. Энэ болгоныг дэвэргэж байгаа хүндээ Монголын төр засаг, хууль хяналтын байгууллагууд хариуцлага үүрүүлэх ёстой. Баян-Өлгий аймагт ямар ч дээрэлхэл, ялгаварлал байхгүй. 

Хотын дарга асан Э.Бат-Үүл: Орчин цагийн Монгол Улсын түүхэнд монгол, казахаар нь улсаа хагалан дайсагнуулж байсан солиотой дебиль төрийн зүтгэлтэн хэзээ ч байгаагүй шүү. Казах иргэдээ дайрч доромжилж байгаа иргэдээ цагдаагийн байгууллага шалган тодруулах хэрэгтэй. Монголыг үндэс угсаагаар нь хагалан бутаргах үйл ажиллагааг хуулиар хориглосон байдгийг бүх цагдаа мэдэхийн цаагуур мэднэ.

Шизо галзуу хэд гурван хүнээс болж Улс хагарах нь байж болшгүй тэнэглэл. 

Нара гишүүнтэй би нэлээд хэдэн жилийн өмнө иогийн хичээл дээр таарч байсан. Гайхалтай ухаалаг мэдрэмжтэй эмэгтэй санагдсан юм даг. 

Харин, монголчууд нийтээрээ, ардчиллаас интернэт сүлжээний “оршин суугчид” болон шилжих үед инфлүүзер Нараг харахад тун “галзуутай” нэгэн болж хувирсан байв. Үүнийг нь ч би ойлгож байсан. Учир нь, интернэт ертөнцөд инфлүүзэр манлайлагч болохын тулд галзуу солиотой байх ёстой. Интернэт ертөнцөд хүн ухаантай байвал хэнд ч үл үзэгдэнэ. Үүнийг интернэт ертөнцийн 1-р хууль гэдэг. Энэ хууль дэлхий даяар үйлчилж байгаа. Нара үүнийг анх мэдэж ашигласан, манай улсын анхдагч нарын нэг.

Одоо Нара зүгээр нэг интернэтийн инфлүүзэр төдийн нэгэн биш, ард түмнийхээ эв нэгдлийн төлөө ажиллах тангараг өргөсөн, Монгол Улсын Их Хуралын гишүүн юм. УИХ-ын гишүүн бол ард түмний элч. Манай казах үндэстэний ч элч. Саяхан, төлөөлсөн элчийнхээ хувиар казах айлуудаар зочилж явах нь үнэхээр сайхан харагдаж байна билээ. 

УИХ-ын гишүүн тангаргаасаа няцвал эгүүлэн татах хуультай. Энэ хуульд УИХ гишүүд бүгд захирагдана. Монголын төрийн эрх барих хамгийн дээд байгууллагын гишүүн, төрийн зүтгэлтэн ард түмнээ хооронд үндэс угсаагаар нь дайсагнуулан “алалцуулахыг уриалан” суух нь маш ноцтой гэмт хэрэг. Орчин цагийн Монголын түүхэнд ийм хэрэг огт гарч байгаагүй. Харин анги болгон хагалж 40 гаруй гэмгүй монгол хүний амь хөнөөсөн гашуун туршлага бий.

Манай ямар нэгэн казах ч бай, монгол ч бай иргэний хийсэн гэмт хэргийг казах эсхүл монгол үндэстний гэмт хэрэг мэт хөөрөгдөж гүтгэх нь “геноцит” гэдэг зүйл ангитай гэмт хэрэг Нара гишүүнээ. Олон Улсын Шүүхээр ч ордог гэмт хэрэг шүү. 

Интернэтийн галзуурлаас болоод цаана чинь, олон оронд улсын дотор хагарал мөргөлдөөн гарч иргэний дайн болоод, улс орнууд тарж бутран баларч байгаа.Үүнийг Нара гишүүн маань сайн тунгааж бодоорой! Монгол Улс тарж бутарсан гэх түүхэн нүглийн автор болж болохгүй шүү. Түүх нүглийг огт мартдаггүй, удам сударт ч нялздаг гайтай!

Нара гишүүндээ, Юваль Ной Харарийн “Нексус” гэдэг номыг анхааралтай уншихыг зөвлөе.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Хоёр хүний хоорондын харилцаанаас болсон асуудал дээр би юм хэлмээргүй байна. Асуудал байвал шийдэх ёстой. Улстөрчдийн хэрүүлд хэн ч хожихгүй. Тэр хоёр хохирохгүй шүү дээ. Цаана нь Монгол Улсын Үндэсний эв нэгдэл, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Асуудал байгаа бол төрийн ажлыг төрийн  шугамаар нь хий. Казак, Монгол гэсэн хэрүүлээс болж бид талцах шаардлагагүй.

Үнэхээр Баян-Өлгийд Монгол иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа бол бид анхаармаар байна. Эх болсон Монгол хэлээрээ ойлголцож төрийн үйлчилгээ авахаас эхлээд зөрчигдөж байгаа зүйл байгаа. Казак иргэд маань боловсролын чанар хүртээмж муу буюу Монгол хэлээрээ ярьж чадахгүй хэмжээнд хүртэл орхигдсон тал байна. Булш, бунхан бариад малчдын бэлчээрийг сүйтгэж байгаа асуудал ч байгаа. Эдгээр бүх асуудлыг цэцглээд явах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: “Монголчуудыг талцуулах ашиг сонирхол байгааг үгүйсгэхгүй. Бид янз бүрийн нацист үзэл, үндсэрхэг үзлийг өөгшүүлж болохгүй Үндэстэн ястнаа ялгаварлан гадуурхдаг зүйл хэзээ ч байж болохгүй.

УИХ-ын гишүүд бид хэн нэгнийг шашин шүтлэг, аймаг төрсөн газраар нь ялгаварлан гадуурхахгүй байна гэж тангараг өргөсөн. Гэхдээ хувь иргэн байр сууриа илэрхийлж болно. Гэлээ гээд үндсэн хуулийн бус аргаар гэхээсээ илүүтэйгээр тодорхой асуудал байгаа бол яаж шийдэх вэ гэдгийг асуудлыг судлах хэрэгтэй.

Монгол Улс хоёр том хүчирхэг орны завсар энэ олон жил эвээр бэхжүүлэх гэж байсан үндэсний аюулгүй байдал, үндэсний үнэт зүйлийг бид яавал хялбар алдаж болох вэ гэхээр туульширч хагарснаас болж л алдана гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.17.52
    12 минутын өмнө

    БӨ Ховдод юу болж байгааг мэдэхгүй байгаа сайд дарга гишүүд байвал орон нутагт нь ажиллаж амьдархыг уриалж байна ганц Нараа ч биш бусад уранхай тува хүмүүс худлаа ярихгүй соц үед зазахууд ийм байгаагүй байхаа ардчилал гэж36 жил дүрвэж ирсэн хүмүүсээ мартаж Аубакар эхэлж Нараа бусдыг нь илрүүлсэн байхаа

    Хариулах