ХЗДХ-ийн сайдад дөрвөн хүний нэр яригдаж байна

Zuv.mn
1 цаг 28 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг танхимаасаа чөлөөлсөн билээ. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр шууд орных нь хүний асуудал яригджээ.

Тодруулбал, өмнөх тохироо хэвээрээ буюу ХЗДХ-ийн сайдыг 30-ийн талаас томилно гэдэг асуудал яригдсан байна. Улмаар УИХ-ын дэд дарга, ХЗДХ-ийн сайд асан Б.Мөнхбаатар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Сайнзориг, хуульч Б.Баярбаатар, Х.Баасанжаргал гэсэн нэрс яригдсан байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.100
    18 минутын өмнө

    Сайнзориг л лав биш шүү Алтан гэрэл нь дээр

    Хариулах