ШУУРХАЙ: Ботаникт үзэгдсэн баавгай хотоос гарсан гэх ул мөр олдоогүй, сэрэмжлүүлэг хүчинтэй хэвээр байна…

Zuv.mn
1 цаг 25 минутын өмнө

Нийслэлийн БЗД-ийн нутаг, Улиастай голын гүүр Адам, Ева-ийн цэцэрлэгт хүрээлэн орчимд 2026 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 05:40 цагийн үед баавгай явж байгаа талаарх мэдээлэл бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн 11, 20, 28, 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул голын дагуу, Баянзүрх дүүргийн Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн, Гачуурт орчимд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй.

Эх сурвалжийн мэдээлснээр, баавгай хотоос гарч явсан гэх ул мөр олдоогүй тул Туул гол, Богдхан уул орчмоор эрлийн ажиллагааг үргэлжлүүлсэн хэвээр байгаа ажээ.   

Эрэн хайх ажиллагааг Нийслэлийн Байгаль орчны газар, Онцгой байдлын байгууллага болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийт 7 автомашин, 20 гаруй албан хаагч дрон болон бусад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг ашиглан зохион байгуулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна