Л.Энх-Амгалан олон нийтийн өмнө биш өрөөнд нь орж уучлалт гуйя гэжээ

С.Гандэлгэр
Өчигдөр 09 цаг 06 минут

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц хангалтгүйн улмаас өнгөрөгч долоон хоногоос хойш хуралдаж чадахгүй байгаа билээ. С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас чөлөөлсөн Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох гээд чадахгүй байна гэсэн үг. 

Нэг талд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Н.Учралыг "Итгэл үзүүлэх" асуудлаа УИХ-ын чуулганаар оруул хэмээн "бойкотолж", чуулгандаа суухгүй байгаа. Харин нөгөө талд УИХ дахь МАН-ын бүлгийн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй 30-ын талын гишүүд чуулганы ирцдээ орохгүй байгаа нь анхаарал татаж буй. 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургууль төсвөөс 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар материалаа ирүүлсэн гэх мэдээлэл “Ор үндэслэлгүй” гээд энэ мэдээллийг анх гаргасан УИХ-ын гишүүн А.Ариунзаяаг “Ордны түгжил”, түүний бэр гишүүн О.Саранчулууныг бусдын даалгавраар сэвсэн гэж олон нийтэд мэдэгдсэн учраас чуулгандаа суухгүй хэмээн зарим УИХ-ын гишүүн мэдэгдээд байгаа юм. 

Тэгвэл Боловсролын сайд Л.Энх-Амгалан УИХ-ын чуулганы ирцийг бүрдүүлэхийн тулд А.Ариунзаяа, О.Саранчулуун нараас уучлалт гуйхаар болсон ч олон нийтийн өмнө биш өрөөнд нь орж уучлалт гуйя гэжээ. 

Харин нөгөө талаас хэвлэл мэдээллээр дамжуулан А.Ариунзаяа, О.Саранчулуун нарын нэр төрд халдсан учраас уучлалт гуйхдаа ч хэвлэлд нээлттэйгээр уучлалт гуйх ёстой гэсэн хатуу байр сууртай байгаа аж. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.13
    Өчигдөр

    3uula zail tigjiluud

    Хариулах
  • 64.119.19.18
    Өчигдөр

    Улс орныхоо асуудлыг 1д тавиачээ та нар

    Хариулах
    • 64.119.20.71
      19 цагийн өмнө

      Бүр өргөдлөө өгөөд гарчих

  • 66.181.176.216
    Өчигдөр

    Жинхэнэ сэвсэн хүн нь Боловсролын сайд тул цахим орчинд уучлалт гуйх нь ёс зүйд нийцнэ.

    Хариулах